Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Эрдэнэт хот нь Монгол Улсын хоёр дахь том хот бөгөөд 100 гаруй мянган хүн амтай, аж үйлдвэрийн томоохон төв бөгөөд 10 байгууллагад нийт 108 албан хаагч, уран бүтээлчид иргэд олон нийтэд соёл, урлагийн үйл ажиллагааг үзүүлж байна.

Орхон аймгийн Нийтийн номын сан:

Нийтийн номын сан нь 1987 онд ашиглалтад орсон бөгөөд 4 танхимтай, нийт 36 мянган номтой, давхардсан дунджаар жилд 40 мянга гаруй иргэнд үйлчилдэг байна.

Орхон аймгийн музей:

Орхон аймгийн музей нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд археологи, палеонтологийн үнэт олдворуудтай бөгөөд 1760 гаруй үзмэрийг 5 танхимд үзүүлдэг байна. Түүнчлэн Жалханз хутагт Содномын Дамдинбазарын ашиглаж байсан эд өлгийн зүйлс зэргийг агуулсан үнэт үзмэрүүдтэй.

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр:

1981 оны 10-р сард “Хүүхэлдэйн дугуйлан”-аас эхэлж 1991 оны 07-р сарын 01-ний өдөр Монгол Улсын хоёр дахь “Хүүхэлдэйн театр” буюу Эрдэнэт хотын “Хүүхэлдэйн театр”-ыг байгуулсан. Театр нь нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд жилд хоёр шинэ уран бүтээлийг үзэгчдэдээ толилуулдаг байна.