Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” нэгдсэн  арга хэмжээний хүрээнд  нийслэл болон орон нутгийн  авто замд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод”  арга хэмжээг хяналт шалгалтын хуваарийн дагуу энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22.00 цагаас 30-ны өдрийн 08.00 цагийн хооронд Нийслэл болон 21 аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн хэлтэс, тасгаас хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалтыг 2 ээлжээр  зохион байгууллаа.                            

 Хяналт шалгалтаар:

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил-577, 

- Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-240, 

- Эрэн сурвалжлагдаж байсан-39 хүн, 

- Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-21

- Зөрчил гаргасан 3868 зөрчлийг тус тус  илрүүлж ажилласан байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.