Цаг үеийн мэдээ

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 271,024 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа урьдчилсан дүн мэдээ гарчээ.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос эхлэн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж, 2 дахь хичээлийн жилдээ хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг 2 үе шаттай зохион байгуулж, хамрагдвал зохих нийт хүүхдийн 94,2 хувь нь хүсэлт ирүүлснээс, 89,2 хувь нь хуваарилагдсан цэцэрлэгтээ гэрээ байгуулан, бүртгэлээ баталгаажуулжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүд 28000 хүүхдийг элсүүлээд байгаа бөгөөд нийт 274 цэцэрлэг 13224 хүүхдийг хамран сургах тойргоос элсүүлж, хувьсах зардлыг нэмэгдүүлж, хоолны мөнгөний хамт авч байна.

Энэ хичээлийн жилд салбар цэцэрлэг буюу түрээсийн зориулалтаар 100 байрыг иргэн, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа бөгөөд нийт 375 бүлэгт 11350 хүүхэд хүмүүжиж байна.

Багшийн хэрэгцээ шаардлага өндөр хэвээр байна. Төгсөх курсийн 111 оюутан профессор багш нарынхаа удирдлага дор дагалдан багшаар ажиллаж, дадлагажингаа цалинтай ажиллаж байна. 

Хэдийгээр хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгүүд хүлээн авч байгаа хэдий ч ачаалал хэт өндөр байршлууд, бүлэг дүүргэлт хэт өндөр цэцэрлэгүүд байсаар байна. Үүнд:

- Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо

- Хан Уул дүүргийн 15, 17, 23, 24 дүгээр хороо

- Баянзүрх дүүргийн 26, 36, 25, 42 дугаар хороо гэх мэт

- 40 болон түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 20 цэцэрлэг байна. 

бичвэр нарын зураг байж магад

бичвэр-н график зураг байж магадгүй

тэнгэр баганадсан барилга ба бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

тэнгэр баганадсан барилга ба бичвэр нарын зураг байж магад