Цаг үеийн мэдээ

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2025 оны ээлжит сугалааны бүртгэл 2023 оны 10 сарын 4-ний Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2023 оны 11 сарын 7-ны Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү хөтөлбөрт АНУ-ын Төрийн Департаментын https://dvprogram.state.gov/ цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлнэ. Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Сугалааны зааврыг эндээс үзнэ үү.

1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болсон. Энэхүү Сугалаа нь Америкийн Нэгдсэн Улс дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог.

Олон үндэстний визийн өргөдлийг мэдүүлэхдээ usvisas.state.gov цахим хуудасны Олон үндэстний визийн процесс (Diversity Visa Process) хэсэг дээрх алхмуудыг нэг бүрчлэн дагана. Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ККТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам