Цаг үеийн мэдээ

Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийж буй талаар бид өмнө мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор бөхчүүд допингийн асуудлаар дуугарч эхэллээ.

Тодруулбал, улсын начин Д.Цэрэнтогтох өнөөдөр /2023.10.04/ өөрийнхөө цахим хуудаснаа нэгэн мессежний зураг дэлгэсэн. Энэхүү мессеж допингийн эсрэг үндэсний төвийн шинжилгээ авсан мэргэжилтнийх бөгөөд тэрээр  Д.Цэрэнтогтох начины шээсийг сольсноо хүлээн зөвшөөрч, баримт байгаа талаар мэдэгдэж байжээ.