Цаг үеийн мэдээ

Далан хальс нь сөөгөн мод бөгөөд манай оронд зэрлэгээр ургадаг чонын элэг гэдэг нэршлээр нь бид сайн мэддэг.

Эрт дээр үеэс цэнхэр далан хальс нь уугуул Японы Айну хүмүүсийн "урт наслалтын жимс" болон “мөнхийн залуу нас, урт наслах алтан эм” байсаар ирсэн. Хөгшрөлтийн эсрэг, тархи оюун ухаанд сайнаар нөлөөлөх зарим нэгдлүүд илэрсэн тул "мөнхийн залуу насны жимс" гэж нэрлэдэг.

Манайд гэхэд эртнээс бид “Чонын элэг жимсийг эмчилгээний зориулалтаар буюу цус багадсан болон цус алдсан хүнд их хэрэглэдэг. Ялангуяа зүрх судасны өвчтэй, даралт ихэсдэг хүмүүст нэн тустай байдаг.

Хатааж болон хөлдөөж хадгалаад тухай бүр нь шинээр нь идэх хэмжээгээрээ жил тойрон эмчилгээ болон амттан байдлаар хэрэглэж болно. Далан хальс жимсийг бүрэн боловсорсон үед нь түүж нарийн боов, жимсний ханд, цай, бялуу, чанамал, шүүс, зайрмаг, тараг, сүмс, чихэр зэрэг янз бүрийн боловсруулсан бүтээгдэхүүнд нэг орц болгон хэрэглэж болно.

Энэ мод нь тусгай арчилгаа шаардаад байхгүй ургамал бөгөөд аж ахуйн чиглэлээр ихээр тариалахад маш тохиромжтой, ургац арвинтай, жимс нь өндөр үнэлэгдэх, олон төрлийн витамин амин дэмийн агууламжтай, эмчилгээ сувилгааны олон талын ач холбогдолтой, урт насалдаг ургамал бөгөөд түүний ургалт үйлдвэрлэлийн хугацаа гэхэд 20-30 жил үргэлжилж тогтмол сайн ургац өгдөг.

Тариалах тогоог 50 см-ийн диаметртэй, 50 см гүн нүх ухна. Талбайд суулгацыг тарихдаа ургамал хооронд 1.5-2.0м, эгнээ хооронд 3-4 м зайтайгаар тариална. 

Усалгаа: Эх цэцэрлэгийн талбайд тарилт хийгдсэний дараа заавал усалгааг хийж өгнө. Ургалтын хугацаанд хөрсийг 200-400 м3/га нормоор дуслын услалтын системээр, цэнэг усалгааг хавар болон намар 400-800 м3/га нормоор тооцож, шуудуугаар тус тус усална.