Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн хатаалгад гал гарч байна гэсэн дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн. 

Дуудлагаар тус хэлтсийн ГТУА 28-р ангийн 14 алба хаагч 3 автомашинтайгаар хүрэлцэн очиход 70*30 хэмжээтэй барилгад 40*20 хэмжээтэй сайжруулсан түлшний хатаалгын зуух шатаж байсныг 12:32 цагт гал түймрийн тархалтыг зогсоож,  бүрэн унтраасан. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг удирдлага зохион байгуулалтаар хангаж, цаг алдалгүй шуурхай унтрааж ажилласан байна.