Цаг үеийн мэдээ

Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр 

- Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш

- Шилдэг зөвлөгч удирдах ажилтан

- Шилдэг контент бүтээгч багш

- Шилдэг менежменттэй удирдлагын баг

- Тэгш хамруулагч байгууллага

- Боловсролд ээлтэй засаг дарга

- Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан

- Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв. 

Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.