Цаг үеийн мэдээ

Соёлын яамны харьяа Байгалийн түүхийн музей нь Дорнод аймагт "Ховор ан амьтад" түр үзэсгэлэнг зохион байгууллаа.

Байгалийн түүхийн музей нь Дорнод аймгийн музейтэй байгуулсан Санамж бичгийн хүрээнд Дорнод аймагт 2023 оны 5 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд "Ховор ан амьтад" түр үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. 

Тус үзэсгэлэнд Байгалийн түүхийн музейгээс 78 ширхэг ховор ан амьтдын үзмэр оролцсон ба үзэсгэлэнгийн хугацаанд 3000 гаруй үзэгч үзэж сонирхсон танин мэдэхүйн ач холбогдолтой онцлог үзэсгэлэн боллоо.