Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны Рахман Амузад Халили байх юм.

Харин хүрэл медалийн төлөө Н.Насанбуян, Э.Дэлгэрмаа нар барилдана.