Цаг үеийн мэдээ

Монголын байт харвааны холбооны удирдлагууд, Алдар спорт хорооны дасгалжуулагч, тамирчид өнөөдөр /2023.10.09/ өглөө “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболд болон наадамд оролцсон шигшээ баг, тамирчдадаа хүндэтгэл үзүүлэн, Чингис хаан олон улсын онгоцны буудалд угтан авлаа. 

Ханжоу 2022 наадмын байтын сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдсэн билээ.