Цаг үеийн мэдээ

МУГД. Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид 2023 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “Самбо бөх”-ийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Өсвөр үеийн ангилалд Мөнгөн медаль-1, Хүрэл медаль-2, V байрт тус тус шалгарлаа. Үүнд:

- 47 кг жинд Ж.Анударь V-р байр

- 54 кг жинд О.Анударь хүрэл медаль

- 72 кг жинд У.Анужин мөнгөн медаль

- +80 кг жинд Ц.Санжидмаа хүрэл медаль

Залуучуудын ангилалд : Хүрэл медаль-2

72 кг жинд У.Анужин хүрэл медаль

+80кг жинд Ц.Санжидмаа хүрэл медаль тус тус хүртлээ.