Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов. Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг Primary Team Hip Hop болон Primary Doubles Hip Hop төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авлаа. Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирэх нь ээ.