Цаг үеийн мэдээ

"Тоонот" рекордс нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн дуу хуур, өнгө төрхөөр залуусыг байлдан дагуулсаар ирсэн. Тэд таван жилийн хугацаанд өөрсдийн артистуудын хамтарсан VOLUME 1, 2, 3 цомог, Desant ft KA - Money Moves болон O.Z - Чамруу нэртэй цомгуудыг гаргасан бөгөөд Desant, O.Z, Thunderz болон "Тоонот" рекордс-ийн тоглолтуудыг жил бүр үзэгч, сонсогчдодоо хүргэж байсан билээ.

Харин тэд энэ удаа “TOONOT 5th anniversary” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт 2023 оны 11 сарын 24-ний 19:00 цагт UG Arenа-д болно. 

Тасалбар 50,000 төгрөгийн үнэтэй ба https://shoppy.mn/products/toonot_1124 худалдаалагдаж байна.