Цаг үеийн мэдээ

Нэгдсэн үндэстний байгууллагаас соёл, бүтээлч байдал болон соёлын олон төрөл зүйл нь тогтвортой хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” - ийг дэмжих гол хөшүүрэг гэж үзэж соёлын конвенциудаар дамжуулан салбар дундын үр дүнгийн хүрээг нэгтгэх, хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг зохион байгуулж байна.

Соёл нь салбар дундын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлыг хамгаалах, сурталчлах нь өөрөө зорилго болохын зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих болон нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зэргээр Тогтвортой Хөгжлийн Зорилтод хувь нэмэр оруулдаг бөгөөд тогтвортой хөгжлийг бий болгоход соёлын нөлөөлөх хүчийг баталгаажуулах ЮНЕСКО - ийн амлалт нь (Соёл/2030) шалгуур үзүүлэлт юм.

Монгол Улсад ЮНЕСКО - ын “Соёл 2030” - ын арга зүйг нэвтрүүлж, тогтвортой хөгжилд соёлын салбарын оруулах хувь нэмрийг хэмжих түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар оролцогч талуудын оролцоотой хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдах “Соёл 2030” хэлэлцүүлэг 2023 оны 11 дүгээр сарын 09 нд 09.30 - 14.00 цагийн хооронд Новетел зочид буудлын хурлын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр танилцана уу.  https://shoppy.mn/soyoliin-buteelch-sar-2023