Цаг үеийн мэдээ

Татар хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ үзэгч фенүүддээ дахин бэлэг барьж, сонгодог хөгжимтэй хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо энэ сарын 10-нд буюу баасан гарагт хийх гэж байна. 

Энэ удаагийн тоглолтод нийт 30 дуу дуулагдах бөгөөд Татар хамтлагийн үе үеийн хит дуунуудаас гадна тайзан дээр огт дуулагдаж байгаагүй 13 дуу дуулагдах юм байна.

Тоглолт болох талбайн багтаамжийг харгалзан 3000 тасалбар худалдаанд гаргах бөгөөд орон нутаг болон гадаадад байгаа Татар хамтлагийн дуунд дуртай олон мянган шүтэн бишрэгч нартаа зориулан Tatar.mn, ticket.mn-ээр шууд үзэх боломжийг нээж байгаа ажээ.

Тоглолтын тасалбарын хувьд 99 мянга, 150 мянга, 250 мянга, 500 мянган төгрөг гэсэн 4 сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм.

Энэ удаагийн Orchestra-тай хамтарсан тоглолт нь Татар хамтлагийн энэ жилийн 2 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт билээ. Тус хамтлаг өнгөрсөн 8 дугаар сарын 19-нд “Бороо” тоглолтоо төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн бөгөөд тоглолтыг 40 мянган хүн үзэж рекорд эвдэж байв.