Цаг үеийн мэдээ

Татар хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ үзэгч фенүүддээ дахин бэлэг барьж, сонгодог хөгжимтэй хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо энэ сарын 10-нд буюу баасан гарагт хийх гэж байна. 

Энэ удаагийн тоглолтод нийт 30 дуу дуулагдах бөгөөд Татар хамтлагийн үе үеийн хит дуунуудаас гадна тайзан дээр огт дуулагдаж байгаагүй 13 дуу дуулагдах юм байна.

Тоглолт болох талбайн багтаамжийг харгалзан 3000 тасалбар худалдаанд гаргах бөгөөд орон нутаг болон гадаадад байгаа Татар хамтлагийн дуунд дуртай олон мянган шүтэн бишрэгч нартаа зориулан Tatar.mn, ticket.mn-ээр шууд үзэх боломжийг нээж байгаа ажээ.

Шууд дамжуулалтыг Комедиан ТӨӨГӨӨ хөтөлнө.

Тасалбар:

https://shoppy.mn/products/tatarvip1110_hk

GS25-ын бүх салбараар худалдаалагдаж байна.

Шууд дамжуулалт - Онлайнаар үзэх 

Тасалбарыг: https://tatar.mn/