Цаг үеийн мэдээ

Оман улсын Мускат хотноо зохиогдож буй сонирхогчдын ДАШТ-нд манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Тус тэмцээний 2000 хүртэлх ангилалд Даштогтохын АМАРСАЙХАН 8 өргөөс 8 хожиж тэмцээн дуусахаас 1 өргийн өмнө түрүүлж, сонирхогчдын ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

Өнөөдөр сүүлийн өрөг тоглогдох ба 1700 болон 2300 хүртэлх ангилалд аваргын төлөөх тоглолтуудыг манай тамирчид хийх гэж байна.