Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” буюу  “The Mongol Khan” жүжиг Английн Лондон хотын алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийх бөгөөд ирэх сарын 2-ныг дуустал 15 хоногийн турш тоглоно. 

Тус жүжгийн гол дүрийг Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нар амилуулах юм. Жүжгийн бүрэлдэхүүнийн түрүүч Лондон хотод очсон бол жүжигт хамтрах Үндэсний урлагийн их театрын бүжигчдээс бүрдсэн 70 уран бүтээлч өнөөдөр өглөө хүлгийн жолоо залжээ. Улмаар жүжгийн багийнхан Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон Lord Mayor's баярын парадад  “Монгол Хаан” жүжгээрээ оролцож, Монголоо сурталчилсан нь дэлхийн анхаарлын төвд орсон юм. “Колизей” театрт тоглох “The Mongol Khan” жүжгийн нээлтийн үзвэр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн тасалбар хэдийнэ дуусжээ.

Сонирхуулахад, Өвөр Монголд "The Mongol Khan" жүжгийг гаргахыг хориглосон тул цаашид тус жүжгийг Монголд болон Лондонд үзэхээр ирсэн өвөрмонголчуудад 20 хувийн хөнгөлөлт олгохоор болжээ.