Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААН”-ы шилдгүүд тодорлоо.

"Гран При" шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат

"Шилдэг концертмейстер" шагналыг Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын багш Ж.Ариунзаяа 

Мэргэжлийн хөгжимчин төрлийн "Нэгдүгээр байр"-ын шагналыг Үндэсний Урлагийн Их театрын хөгжимчин Э.Цэндсүрэн

Мэргэжлийн дуучин төрлийн "Нэгдүгээр байр"-ын шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат 

Мэргэжлийн хөгжимчин төрлийн "Хоёрдугаар байр"-ын шагналыг Улаанбаатар театрын хөгжимчин Б.Мягмарцэрэн

Мэргэжлийн дуучин төрлийн "Хоёрдугаар байр"-ын шагналыг ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол дуучин Д.Бат-эрдэнэ

Мэргэжлийн дуучин төрлийн "Гуравдугаар"-ын шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү

Мэргэжлийн дуучин төрлийн "Тусгай байр"-ын шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо

Мэргэжлийн хөгжимчин төрлийн "Гуравдугаар байр"-ын шагналыг Улсын филармоний Морин хуурын чуулгын морин хуурч Ц.Анхбаяр

Мэргэжлийн хөгжимчин төрлийн "Тусгай байр"-ын шагналыг МУК-ын ёочин хөгжмийн багш Э.Пагма хүртлээ.