Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийн мэндийг хүргэе. 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. 

Тус зарлигт  Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

Монгол улсад жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, Монголчуудын түүх, соёлыг ард иргэд, хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.  

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Б.Шаравын “Чингис Хаан” дуурийг УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

Тоглолт 2023 оны 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд 17:00 цагаас УДБЭТ-т болно. 

Тасалбарыг: УДБЭТ-ын касс болон цахим тасалбарыг https://ticket.mn/event/69/

Тоглолтын тасалбар: 30.000, 40.000, 60.000 төгрөгийн үнэтэй байна. 

Лавлах утас: 70110397