Цаг үеийн мэдээ

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" VI ОУ-ын уралдааны тэргүүн байрыг УДБЭТ-ын Залуу дуучин Х.Бямбарагчаа эзэллээ. 

ОХУ, Бүгд Найрамдах Чечень улсын Грозный хотноо 2023 оны 11-ээр сарын 13-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" VI ОУ-ын уралдаанд Монгол улсаа төлөөлөн УДБЭТ-ын Залуу дуучин Х.Бямбарагчаа, Монгол Улсын Филармонийн Гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр, Булган аймгийн ХЖТ-ын Гоцлол дуучин МУСТА Б.Гантөмөр,  Гоцлол дуучин Н.Аззаяа тэргүүтэй уран бүтээлчид оролцсоноос ШИЛДЭГ 16-д УДБЭТ-ын Залуу дуучин Х.Бямбарагчаа, Монгол Улсын Филармони Гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар шалгаран "Орфей" VI ОУ-ын  уралдааны ГАЛА тоглолтод оролцож ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫГ шалгаруулахад Монгол Улсын Филармони Гоцлол дуучин МУСТА Б.Дэлгэрбаяр "Гуравдугаар байр", Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Залуу дуучин Х.Бямбарагчаа "Тэргүүн байр"-ыг тус тус эзэллээ.