Цахим орчинд үйлдэгдэж буй дуудлага мэдээллийг цаг алдалгүй авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилготой "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
ЦЕГ-аас БНСУ-ын ерөнхий прокурорын газартай хамтран Монгол улсын хар тамхитай тэмцэх чадавхыг бэхжүүлэх төслийг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой гэмт хэргийг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр мансууруулах бодисын тархац бүхий аймгуудын 21 алба хаагч, дээрх аймгуудыг долоон хяналтын прокурорт, Сэлэнгэ аймгийн аймгийн хил хамгаалах байгууллагын 50 алба хаагчийг сургалтад хамрууллаа.
ЦЕГ-ын дэргэдэх "Эрдэмтийн зөвлөлийн анхдугаар уулзалт"- ыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс санаачлан зохион байгууллаа. Уулзалтаар эрдэмтэн судлаач нар Цагдаа, дотоодын цэргүүдийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ судалгааны үндэслэл бүхий санал зөвлөмжийг гаргаж, үр дүнг дээшлүүлэх, орчин цагийн хууль сахиулан байгууллагыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
ЦЕГ-аас БНСУ-ын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж төслийн хүрээнд Тэгү хотын цагдаагийн газартай хамтран "тоон ул мөрийг илрүүлэх, арга тактик" сэдэвт сургалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж сургалтад кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 20 алба хаагч хамрагдлаа.
Цагдаагийн байгууллагат өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжилгын чиглэлээр оргодол 26, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 101, сураггүй алга болсон 87, шүүхээс даалгасан 159, зөрчил үйлдсэн 27 хүнийг дэвшилтэд технологи ашиглан олж тогтоожээ.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэд 16 сая 200 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийг хүчирхийлэл үйлдсэн 220 иргэнийг шүүхээр 7-21 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлжээ.