Цаг үеийн мэдээ

“Авто замын хөгжлийн чиг хандлага-2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болно. 

Жил бүрийн 12 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулагддаг энэхүү хурлаар авто замын салбарын эрдэмтэн судлаачид болон судалгааны багийн бүтээлийг дэмжих, судалгааны арга зүй, үр дүн, амжилтыг салбартаа түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, шилдэг инновац, санал шийдэл болон  харилцан туршлага солилцох зэрэгт хурлын гол ач холбогдол оршиж байна. 

“Монголын  авто замчин залуучуудын холбоо” хамтран жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт тогтмол зохион байгуулахаар зорин ажиллаж байгаа байна.