Маргааш өглөөнөөс эхлэн Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас, нойтон цас орох тул тус аймгуудын нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Иймд зайлшгүй зорчих иргэд:
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
- Малчид мал сүргээ ойрын бэлчээрт, салхин дээд талдаа бэлчээх,
- Авто замд халтиргаа гулгаа үүсэх тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.