Цаг үеийн мэдээ

Сарын эхэнд орсон ахиу хэмжээний цас, цасан шуурганы улмаас зарим сумдад аюулт үзэгдэл болж, Төв аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан “Нью Хаппи” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төв аймгийн Онцгой комисст тусгай зориулалт бүхий туулах чадвар сайтай “ЗИЛ 131” Урал маркийн автомашиныг гардуулан өглөө.