Цаг үеийн мэдээ

"Дэлхий" хамтлагийн хоёр дахь бие даасан "Онгод" тоглолт Хүн театрт энэ сарын 24-нд үзэгчдэд толилуулна. 

Тус хамтлаг 277 үзэгчид зориулах энэхүү тоглолтдоо “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” цомгийнхоо шилмэл бүтээлүүд болон ирэх жил шинээр гаргах “Сансар” нэртэй цомгийнхоо бүтээлүүдээс тоглохоор болжээ. Тоглолтоос байгаль дэлхийн хосгүй үзэгдэл, амьтай бүхнийг амьдралаар тэтгэж байдаг нар, уул, ус бүхнийг даралтат болон язгуур хөгжмийн зэмсгүүдээр гайхалтай сайхнаар цогцлоохыг үзэх боломжтой.

Ташрамд сонирхуулахад, тус хамтлаг “Ертөнц” нэртэй хөгжмийн цувралыг бүтээж, таван хадгийн өнгийг билэгдэн нийт таван цомог бүтээхээр зорьсноос одоо дөрөв дэх цомог дээрээ ажиллаж байгаа аж.