Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо. 

Монгол Улсын түүх соёл,  язгуур урлаг,  жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулан бишрүүлж нийт 40 мянган хүнд хүрсэн уг жүжиг нь үзэгчид төдийгүй олон улсын хэвлэл мэдээлэл, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч чадлаа.

Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, хүсэлтийн дагуу нэмэлт тоглолт зарласан энэхүү амжилт нь нэгэн жарны түүхт Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаанд тэр дундаа хоёр улсын соёлын харилцааг шинэ шатанд гаргаж чадсанаас гадна Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндрөөр өргөж, сурталчлан танилцуулж, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо.