Цаг үеийн мэдээ

Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах хорооноос хоёр дахь хэсгийн гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг зарлалаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар мэдээлэл хийлээ. Гэрчээр дуудагдах хүмүүсийн албан тушаал тухайн үеийн албан тушаалаар дуудагдаж байгааг онцлов. Үүнд:

Д.Батбаатар ЗТХЯ-ны автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ц.Нэргүйбаатар ЗТХЯ-ны автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Ж.Энх-Од тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын алба, улсын төсөвт үйлдвэрийн газрын автотээврийн хэлтсийн дарга, Д.Батбаяр АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Отгонсар АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын тээвэр зохицуулалтын хэлтсийн ачаа тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн, Э.Цолмон АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын ачаа тээврийн тасгийн мэргэжилтэн, Ш.Батсайхан АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал, Б.Гэрэлт-Од АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын ачаа тээврийн тасгийн мэргэжилтэн, Г.Доржпалам АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга, Ж.Дамдинпүрэв АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын ачаа тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн, О.Энх-Од АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын ачаа тээврийн тасгийн дарга, Э.Чанцалдулам АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын ачаа тээврийн тасгийн төлөвлөлт судалгаа хариуцсан мэргэжилтэн, Ц.Эрдэнэчулуун АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал, Т.Болдбаатар тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын алба, улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал, Н.Пунцаг АТҮТ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал, П.Дэлгэрнаран АТҮТ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Б.Гүрсоронзон АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, К.Айдос АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, А.Гансүх ЗТХ сайд, Х.Режан ЗТХ-ийн дэд сайд, Д.Ганбат ЗТХ-ийн сайд, Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Б.Лхагвасүрэн нүүрс тээврийн жолооч,   Б.Цогтгэрэл Зам тээврийн дэд сайд, Ц.Төмөрхуяг нүүрс тээврийн жолооч, Т.Гантогтох нүүрс тээврийн жолооч, Ч.Баянжаргал нүүрс тээврийн жолооч,Ч.Содовдорж нүүрс тээврийн жолооч, Ч.Ганзориг нүүрс тээврийн жолооч, З.Уламбаяр нүүрс тээврийн жолооч, С.Батбаяр нүүрс тээврийн жолооч, Г.Эрхэмбаяр нүүрс тээврийн жолооч, Г.Өлзийбадрах нүүрс тээврийн жолооч, Т.Батсайхан нүүрс тээврийн жолооч, Д.Нямцэрэн нүүрс тээврийн жолооч, Ш.Баасанжав нүүрс тээврийн жолооч, Ш.Рэгзээ нүүрс тээврийн жолооч, А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн, Д.Оюунжаргал Говь транс ложистик ХХК-ийн эцсийн өмчлөгч, Нандинбаяр Эн Бэ транс ХХК, Д.Зандхүү Дээдийн говь ХХК-ийн эцсийн өмчлөгч, Батбилэг Угтах баянговь ХХК, Д.Баясгалан Тахилга хайрхан ХХК-ийн захирал, Б.Өлзийсайхан Өмнийн чүнч ХХК-ийн эцсийн өмчлөгч, Отгонбаяр Урчуул отго ХХК, Б.Батдаваа Үндэсний статистикийн хороон дарга, Ш.Адьшаа УИХ-ын гишүүн, Ц.Амгалан И комодитс Монголиа интедидент ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирал, Х.Баатар Гаалийн ерөнхий газрын дарга, Б.Баттөмөр УИХ-ын гишүүн, Д.Цэвээнжав Гаалийн ерөнхий газрын дарга, О.Ганбат Гаалийн ерөнхий газрын дарга, Б.Цэнгэл Гаалийн ерөнхий газрын дарга, С.Пүрэв Гаалийн ерөнхий газрын дарга, Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга, Т.Алгаа Өмнөговь аймаг дахь гаалийн хорооны дарга, С.Наранбат  Өмнөговь аймаг дахь гаалийн хорооны дарга, Ш.Төмөрбаатар Өмнөговь аймаг дахь гаалийн газрын дарга,  С.Болдбаатар Гашуунсухайт дахь гаалийн хороон дарга, П.Сүхбаатар Гашуунсухайт дахь гаалийн хороон дарга, Д.Даваасамбуу Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, Б.Батгэрэл Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, Ж.Дэлгэрсайхан Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, Б.Даваасүрэн Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, С.Батдамба Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга, С.Ганбаяр Гашуунсухайт дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ц.Сэргэлэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Ш.Лхачинжав Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Ж.Бямбасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Х.Лхагвасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Д.Амарбаясгалан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дарга, ЗГХЭГД, Б.Чойжилсүрэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дарга, Эрчим хүчний сайд, Д.Сумъяабазар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Б.Алтанзул Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон нарийн бичгийн дарга, Б.Ганхуяг гүйцэтгэх захирал, Г.Адъяа маркетинг борлуулалтын хэлтэс, Ж.Мөнхбаяр маркетингийн албаны шинжээч, Батзориг Төмөр замын албаны дарга, Сергежан Маркетинг борлуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Даваацэрэн Тавантолгойн түлш компанийн захирал, Лхагвасүрэн Тавантолгойн түлш компанийн хангамж худалдан авах ажиллагааны дарга, Ганзориг Тавантолгойн түлш компанийн орон нутгийн салбарын захирал, Хасбаатар Админерал компанийн гүйцэтгэх захирал, Ц.Лхамжав  Админерал компанийн дэд захирал, Мөнхтамга Админерал компани, Хаш-Эрдэнэ Бүрэн минж ХХК, Сод-Эрдэнэ прамид транс ХХК, Уртнасан Ариун хишиг ХХК, Ж.Батбаясгалан Тавантолгойн түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга, НИХТ дарга.

Татвар ногдуулалт төлөлтийн талаар дуудагдсан гэрчүүд: Ж.Ганбат Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн гишүүн  П. Билгүүн, С.Наранцогт, Д.Сайнзориг, Э.Алтанзул, Б.Цогтжаргал, Г.Энхжаргал, Г.Алтанзаяа, Л.Энх-Амгалан, С.Цогзолмаа нар. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийн улсын ахлах байцаагч П.Долгормаа, Татварын ерөнхий газрын татврын улсын байцаагч Гүнжинлхам, Ч.Сувдаа, Б.Халиунаа нар.

2016 оны хөндлөнгийн аудитын тайлан гэсэн хүрээнд дуудагдах гэрчүүд: У.Бямбасүрэн ЭТТ ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, ЗГХЭГ-ын дэд дарга, П.Өлзийнаран ЭТТ ХХК-ийн аудитын хорооны дарга, С.Наранцогт ЭТТ ХХК-ийн аудитын хорооны гишүүн, Я.Самбууням Үндэсний аудитын газрын менежэр, Г.Баянмөнх Бэ Дэ О ХХК-ийн хариуцсан захирал гэсэн нэрс байна. Нийт 280-300 хүн гэрчээр дуудагдаж байна.

С.ОТГОНБАЯР