Цаг үеийн мэдээ

Баасан гаригт цагдаагийн байгууллагад 334 зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Цагдаагийн алба хаагчид 135 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлсэн ажээ. 

Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.