Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр /2023.12.20/ боллоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,345,521 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн: 

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,213

4 орон таарсан /40,000-100,000/: 3,714

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41

7 орон таарсан /500,000- 10 сая/: 2

8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 25467922