Цаг үеийн мэдээ

Шинэ оны босгон дээр Орхон аймаг Эрдэнэт хотын 2023 оны тэргүүний ажилтнуудыг шалгаруулж өнөөдөр шагналыг гардуулан өглөө. 

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан,  шинэ бүтээл, шилдэг инновацийг нэвтрүүлсэн  салбар салбарын төлөөлөл 19 ажилтан, албан хаагчид шалгарчээ. 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардуулав. 

1.    Төр, захиргааны байгууллагын оны тэргүүний ажилтан – С.Энхтүвшин /Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч/

2.    Хууль, хяналт, хүчний байгууллагын оны тэргүүний ажилтан – Цогтбаяр /Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

3.    Эдийн засаг, санхүүгийн салбарын оны тэргүүний ажилтан – Б.Баттөр /Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн/ 

4.    Соёл, урлагийн салбарын оны тэргүүний ажилтан – Н.Бат-Ундрах /Аялгуу соёлын төвийн дарга/

5.    Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний ажилтан – Ч.Балдорж /БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн их эмч/

6.    Боловсрол, шинжлэх ухааны салбарын оны тэргүүний ажилтан – Г.Цэвэгжав /ЕБ-ын 13 дугаар сургуулийн математикийн багш/

7.    Биеийн тамир, спортын салбарын оны тэргүүний ажилтан – Б.Эрдэнэжаргал / Самбо, жудо бөхийн тамирчин, Азийн аварга/

8.    Шуудан, харилцаа холбооны салбарын оны тэргүүний ажилтан – Ц.Зориг /Мэдээлэл холбоо, сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер/

9.    Худалдаа, үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтан – С.Цэнд-Аюуш /Тогоочдын холбооны тэргүүн, мастер тогооч/

10.    Хөнгөн аж үйлдвэрийн салбарын оны тэргүүний ажилтан – А.Ууганбаяр /“Орхон хаан сүлжмэл” ХХК-ийн захирал /

11.    Хүнс, хөдөө аж ахуйн салбарын оны тэргүүний ажилтан – Д.Батболд /“Талын нуур” ХХК-ийн захирал/

12.    Уул уурхайн салбарын оны тэргүүний ажилтан – Э.Доржболд /“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийн засварчин/

13.    Барилга, хот байгуулалтын салбарын оны тэргүүний ажилтан – Ц.Энхтүвшин - /“Хөх тавилан ХХК-ийн захирал/

14.    Иргэний нийгмийн байгууллагын оны тэргүүний ажилтан – Д.Одгэрэл /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч/ 

15.    Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтан – Б.Алтанхан /Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч/

16.    Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын оны тэргүүний ажилтан – Б.Батмөнх /“Далайн хошууны шинэс” ХХК-ийн ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн мастер/

17.    Түлш, эрчим хүчний салбарын оны тэргүүний ажилтан – Ж.Отгонбаатар / Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн албаны дарга/

18.     Хэвлэл, мэдээллийн  салбарын оны тэргүүний ажилтан – М.Билгүүн /Колор фильм студийн захирал/

19.    Зам, тээврийн салбарын оны тэргүүний ажилтан – Л.Сэнгэбаатар /”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын жолооч/