Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдаануудын бүртгэлийн мэдээллийг хүргэж байна. 

Маргааш буюу хоёрдугаар сарын 05-нд 15:00 цагаас болох Өсвөрийн бөхийн барилдаанд /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/ барилдах өсвөрийн бөхчүүдийг тус өдрийн 13:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ. Төрсний гэрчилгээтэй ирж бүртгүүлнэ. 

Хоёрдугаар сарын 06-нь 11:00 цагаас болох Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаанд барилдах бөхчүүд тус өдрийн өглөө 09.00 цагаас цолны үнэмлэхтэйгээ МБӨ-нд ирж бүртгүүлнэ. 

Хоёрдугаар сарын 07-нд 11:00 цагаас болох "Дашчойлин" хийдийн нэрэмжит, аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Хоёрдугаар сарын 08, 09-нд 13:00 цагаас болох Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 06, 07-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.