Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхний их дуулга, Парисын их дуулгийн хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй -63 кг жинд зодоглосон тэрээр хэсгийн шатанд Узбекистаны Севинч Исокова, Чехийн Рената Захова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялж шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоан Ван Лиешутад ялагдаж дагахаар болов.

Дагахад Кубийн Майлин Дел Торо Карвахал, Японы Кирари Ямагүчи нарыг ялснаар их дуулгаас хүрэл медаль хүртсэн байна.