Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран Үндэсний шигшээ багийн  дасгалжуулагч, тамирчдад сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг МДЭҮБ-ын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа удирдан явуулж,  Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр, олон улсын тэмцээнд оролцох тамирчдад тавигдаж буй шаардлага, допингийн цахим хичээл болон 2024 оны хориглосон жагсаалтын талаар  танилцуулж мэдээлэл өгсөн юм.

Сонирхуулахад, хориотой бодисын энэ оны шинэчлэгдсэн жагсаалтад өвчин намдаах “Традамол” эм болон олны дунд түгээмэл хэрэглэгддэг “Laennec” буюу эхэсийн тарилга нэмэгджээ. 

Мөн Монголчуудын түгээмэл хэрэглэдэг ханиадны “Тайлол хот” эмийн найрлагад  тэмцээний үед хориотой бодис агуулагддаг байна. Тиймээс Үндэсний шигшээ багийн тамирчид өөрсдөө дур мэдэн эсвэл хөндлөнгөөс зөвлөснөөр эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.