Цаг үеийн мэдээ

“Таван толгой төмөр зам” компанийн таван согтуу толгой, таван шалиг толгойн сархад дарсанд мансуурч, самуун ужигт автсан баримт бичлэг нүдний булай, нүглийн үзүүлбэр боллоо. Төрийн компанийн байрыг сархад дарсны  мухлаг, садар самууны тайз болгосон согтуу эротик бичлэгт 4 эрэгтэй, 1 эмэгтэй, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлэн тогложээ.     

Ороо нь орсон ноход шиг албан тушаалын эрэмбэ дараагаар ч  юм уу, ээлж ээлжээрээ шар гуталт хүүхэнтэй шал согтуугаар шалиглан янаглана.   

Нохойгоор бол хамгийн том биетэй нь гэх үү, хүнээр бол цалин мөнгөн дээр гарын үсэг зурдаг давуу эрхээрээ ч  юм уу, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр сургалтын менежер Ц.Болорсувтай дэн буудлын зориулалтаар ашиглаж буй бололтой тусдаа өрөөнөөс гарч ирнэ. 

Хоёдугаар уба, санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн гэгч сургалтын мэргэжилтэнтэйгээ сувдаг шунаг гэгч нь үнсэлдэн үнгэлдэж аваад, ор дэрний өрөө рүү ороолдон хөтлөлдөн алхана. 

Гуравдугаар уба,  Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм гэгч бэлэн материал ашигласан, биечилсэн сургалтанд бие юугаа бэлтгэн, махан илдээ сугалах шахам хагас нүцгэлээд, майк, түрсийктэйгээ, гэдэс гүзээгээ төмбөлзүүлэн, цагаан, саарлыг томболзуулан цадигийг алдан жороолно. Захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал гэгч насаар хамгийн бага нь уу, эрх мэдэл дутсан уу, ямар ч байсан костюм зангиатай бичлэгт орсны хүчинд  энэ удаа эхнэртээ хөөгдөхгүй хадамдаа хангинуулахгүйгээр амь зулбаж мэдэхээр байна.  

“Тавантолгой төмөр зам” ХХК ороо жороо багийг ажлаас халж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад болох бичлэг баримтыг шэйрлэж нийтлэхгүй байхыг хүссэн мэдэгдэл гаргасан байна. Эрээ цээргүй явдлыг илчлэн шүүмжлэх нь үйлдвэрлэлд яаж саад болох вэ? Садар самуун садаа болохоос сайны төлөө мууг шүүмжлэх ус биш тус болно. Ичтэл нь шэйрлэж, элэглэн шоолох нь гашуун боловч хор биш эм болно.  

Гүйцэтгэх захирал нь сахилга журмыг сахиулж, садар самуунаас сэргийлэх гээд ханцуй шамлан байгаа юм байна. Улсын компани унтлагын өрөө, уушийн газар болохоос урьдчилан сэргийлэх нь Таны үүрэг, Н.Будбаяр захирал аа. Таны “Ариун Мандал Шива, “Тананкапитал”, “Монголхүнс”, “Цэлмэг Ази групп” зэрэг хувийн арван компанид  ийм явдал гардаггүй байх. Хувийн арван компанийн эзэн хувьсгалын ганц компанийг хуял тачаал бус, хууль ёсонд захируулах гэж томилогдсон гэж үзэж байна. 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор 2018 онд байгуулсан, 66 хувийг нь “ЭрдэнэсМонгол” нэгдэл, 34 хувийг нь Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг. Өмнөх захирал Н.Удаанжаргал нь удаан зовлон болж, улсын хилээр гарч усны шувуу болсныг энэ дашрамд сануулъя.