Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 23-ны өдөр Их эзэн богд Чингис хааны хөшөө, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Чингис хаан үндэсний музей, Монгол цэргийн музейг үзэж танилцжээ. 

Энэхүү түүхийн музей болон дурсгалын газартай танилцах аялал нь хугацаат цэргийн алба хаагчдад эх түүхээ мэдэх, түүгээр бахархах, цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын нэг хэсэг юм.