Цаг үеийн мэдээ

Арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. 

2 сарын 20-ны байдлаар зудын байдлын үнэлгээ: 

Гурван аймгийн 58 суманд мөсөн (төмөр) зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын нөхцөл,  18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.

Таны сурталчилгаа