Цаг үеийн мэдээ

Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани холбоодын нэгдсэн УАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан спорт холбоо бүрд 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдах юм.

Энэ жил гурав дахь удаагаа зохиогдсон холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт 15 спорт холбоо үндсэн төрлөөр, 5 спорт холбоо үзүүлэх төрлөөр багтсан бөгөөд 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө 10 хоногийн турш өрсөлдсөн юм.