Зудын нөхцөл байдал үүсэж, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдэж байна.
Өнөөдөр буюу 02 дугаар сарын 23-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олноос 15 сая төгрөг хандивлаж, нийт тээвэрчид, зорчигч болон ачаа тээврийн компаниудад хандан малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа.
“Малчин” телевиз 20.886.000 сая төгрөг бэлнээр, хөвөнтэй дээл-16 ширхэг, Exclusive ноосон өмд, цамц малын амино хүчил, элгэвч нэмнээ, малчдын хүүхдүүдэд зориулсан “Цондоолой” ном зэрэг 14.810.000 буюу нийт 35.696.000 төгрөгийн бараа материалыг гардуулсан юм.
“Арвайн үндэс” компани малын тэжээлдээ хольж өгөх шаар 14 тн, зургаан тн тэжээл, 600 ширхэг бээлий мөн тооны нэмнээ, чүдэнз зэрэг нийт 40.440.000 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.
Сангийн яамнаас зөвшөөрөл авч нээсэн Онцгой байдлын ерөнхий газар /Хаан банк 5263315732/ нэртэй дансанд 13:00 цагийн байдлаар 1.039.826.214 /нэг тэрбум 39 сая 826 мянга 214 мянган/ төгрөг, 562.050.000 /таван зуун жаран хоёр сая тавин мянган/ төгрөгийн өртөг бүхий бараа материалын хандив хүлээн аваад байна.