Цаг үеийн мэдээ

Монгол Улсад анхны ачааны 5 вагон угсарсан Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг  гадаадад явуулж өндөр үнээр засварладаг байсныг дотооддоо угсардаг болсноор  ихээхэн хэмжээний валютын урсгалыг дотооддоо шингээж  цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байна. Өнөөдөр тус депогийн Хос дугуй угсрах цехэд 2000 дахь хос дугуйг угсрах ёслол боллоо. Тус депо нь өөрийн хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг угсрахаас гадна хувийн хэвшлийн хос дугуйг ч угсарч байгаа юм.