Цаг үеийн мэдээ

Туркийн Анталия хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд алдарт бөх Ясар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 25 орны 600 гаруй тамирчин хүрэлцэн иржээ. 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76кг, сонгомол бөхийн 55, 63, 72, 82, 97, 130кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа. 

Манай улсаас эхний өдөр 65кг-д барилдсан Т.Энхжин мөнгөн медаль, 76 кг-д барилдсан Н.Загардулам хүрэл медаль тус тус хүртлээ. 

Тэмцээний эхний өдрийн медальтнууд:  

50 кг 

1. Ито Уми (Япон) 

2. Эвин Демирхан Явуз (Турк) 

3. Элизавета Смирнова (AIN) 

3. Надежда Соколова (AIN) 

57 кг 

1. Ольга Хорошавцева (AIN) 

2. Нарүми Накамура (Япон) 

3. Сандра Парусцевски (Герман) 

3. Эмма Тиссина (Казахстан) 

65 кг 

1. Махиро Ёшитакэ (Япон) 

2. Энхжин Түвшинжаргал (Монгол) 

3. Златослава Степанова (AIN) 

3. Ирина Казюлина (Казахстан) 

76 кг

1. Айпери Медет Кызы (Киргиз)

2. Эльмира Сыздыкова (Казахстан)

3. Нодока Ямамото (Япон)

3. Загардулам Найгалсүрэн (Монгол)