Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар: Бидэнд хамгийн нэн тэргүүнд дэд бүтцийн асуудал байна. Тэр дундаа эрчим хүч, хоёрдугаарт нь дулаан хангамжийн асуудал. Бидний дулаан хангамж 164 хувийн хэтрэлттэй паарны ус явж байгаа. Цаашид төвлөрсөн байдлаар дулаан хангамжийг шийдэхээс илүүтэй тархмал эх үүсвэрүүдийг байгуулъя гээд 23 станц байгуулахаас арвынх нь ТЭЗҮ-ийг өмнөх үеүдэд хийгээд дуусчихсан. Энэ жил тендерүүд нь зарлагдах гэж байгаа. Энэ жилийн Эрчим хүчний сайдын багцад тавигдсан 20 тэрбум төгрөгөөр 10 дулааны станцын дөрвийнх нь ажил эхлэх гэж байгаа. Цаашид бид энэ арваас гадна 13 тархмал эх үүсвэрийг барих юм бол Улаанбаатар хот “20:40”-ийнхөө хүрээнд дулаан хангамжийн асуудлуудаа үндсэндээ шийднэ гэж ойлгож болно. Дулааны тариф нь өөрөө тухайн хөрөнгө оруулагчийн аптетийг хөдөлгөхөөр байвал бид заавал тэрийг барих шаардлагагүй шүү дээ. Тэрийг хувийн сектор, гадны хөрөнгө оруулагч бариад, өвлийн халаалтын сезонд хэрэглэгчээс дулааны тарифаа хурааж аваад, анхны хөрөнгө оруулалтуудаа нөхөөд, цаашаа ашигтай хурдтай ажиллах ийм л агуулгыг л бид өнөөдрийн форумаар хөндөж тавьж байгаа юм.