Цаг үеийн мэдээ

АНУ-ын Хууль зүйн яам Apple компанийг чөлөөт өрсөлдөөний зах зээлийн дүрмийг зөрчиж, монополын эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж зарга мэдүүлсэн байна. 

Apple компани зах зээлд монопол байр суурь эзэлснээр хэрэглэгчдэд хямд үнээр ухаалаг гар утас хэрэглэх зах зээлийг боомилж, үүгээрээ дамжуулан олон тэрбум ам.долларын ашиг олж байна хэмээн буруутгагдаад байгаа юм. 

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарландын хэлснээр Apple монополын эсрэг хууль зөрчсөнөөр хэрэглэгчид зөвхөн iPhone гар утас, түүний дагалдах хэрэгслүүд, бусад бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг үнэтэйгээр худалдаж авахаас өөр аргагүй болж байна. Хэрэв энэ асуудлыг хөндөлгүй орхивол Apple-ын ноёрхол улам хүчээ авах болно гэжээ. 

Харин Apple компанийн зүгээс АНУ-ын Ерөнхий прокурорын үүсгэсэн хэргийг эрс эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ шүүхэд мэдүүлсэн баримт, хуулийн үндэслэл буруу байгаа тул эцсээ хүртэл өөрсдийгөө хамгаална гэсэн байна. Хэрэв энэ хэрэгт бууж өгвөл хүмүүсийг технологийг өргөн хэрэглэхэд Засгийн газар хэт оролцоотой болох сөрөг жишиг тогтох аюултай гэж Apple үзэж байна.

2023 онд Apple компани дэлхийн нийт зах зээлээс 383 тэрбум ам.долларын орлого, 97 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ.

Эх сурвалж: CNN.com