Цаг үеийн мэдээ

Террорист халдлагад холбогдуулан эрэн сурвалжлагдаж байсан машинд зорчиж явсан хоёр хүнийг Брянск мужид саатуулжээ. База телеграм сувгийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүдийн зорчиж явсан машиныг Беларусь, Украины хилээс хэдхэн километрийн зайд орших Теплый тосгоны ойролцоо зогсоосон байна. Урьдчилсан мэдээллээр машинд зургаан хүн байсан бөгөөд хоёрыг нь саатуулж, үлдсэн нь зугтсан байна. Сэжигтнүүд оргон зайлж болзошгүй цагаан, саарал өнгийн Renault машинуудыг хууль сахиулах байгууллагууд эрэн сурвалжилж байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.

Төрийн Думын депутат Александр Хинштейн сэжигтнүүдийг саатуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Түүний хэлснээр сэжигтнүүдийн зорчиж явсан Renault маркийн машиныг шөнө Брянск мужийн Хацун тосгоны орчмоос олжээ. Хууль сахиулагчид машинаа зогсоох шаардлага тавихад зогсолтгүй зугтахыг оролдсон байна. “Машиныг дагаж араас нь хөөж байх үед үеэр гал нээж тухайн машин онхолджээ. Нэг террористыг газар дээр нь баривчилсан бол үлдсэн нь ой руу зугтсан байна. Шалгалтын үр дүнд 03:50 цагийн орчимд хоёр дахь сэжигтнийг олж, саатуулсан байна. Үлдсэнийг нь хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж Хинштэйн хэлжээ. Түүний хэлснээр, машин дотроос ПМ гар буу, Калашников автоматын сум, Тажикстаны иргэдийн пасспорт олдсон байна. Shot сувгийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн дунд 19 настай Мухаммадсобир Файзов байгаа бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Baza телеграм суваг дөрвөн сэжигтний тухай мэдээллийг нийтэлсэн бөгөөд тэд бүгд Тажикстан улсын иргэд байжээ. 

Тажикстаны Гадаад хэргийн яам “Оросын албан ёсны эрх баригчдаас Тажикистаны иргэд террорист халдлагад оролцсон тухай хуурамч мэдээллийн талаарх нотолгоог Тажикстаны тал аваагүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Medusa