Цаг үеийн мэдээ

Mонгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хасагдах шатанд Хятадын шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан.

Гэвч Австралийн багтай тоглож, 7:21 харьцаатайгаар хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон билээ. Тэгвэл тэд хүрэл медалийн төлөө Тайваний багтай тоглож, 17:10 харьцаатайгаар буулган авч, хүрэл медалийн эзэд боллоо.