Цаг үеийн мэдээ

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Австралийн хүчирхэг багт хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон. Хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглож, 21:18 харьцаатайгаар хожиж, хүрэл медалийн эзэд боллоо. Ийнхүү Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлж байна.

Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд нар багтсан юм.