Цаг үеийн мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн Азийн аваргаас Монголын эрэгтэйчүүд гурав, эмэгтэйчүүд анхны медалиа хүртлээ. Мөн Эрэгтэйчүүдээс А.Ананд, эмэгтэйчүүдээс Б.Ариунцэцэг нар Азийн шигшээгийн гарааны бүрэлдэхүүнд багтав.