Цаг үеийн мэдээ

Киргизстаны нийслэл Бишкек хотноо энэ сарын 11-16 ны өдрүүдэд чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Шинэхэн шигшээ багаа байгуулаад удаагүй байгаа Монголын сонгомол барилдааны холбоо энэ тэмцээнд баг тамирчдаа өрсөлдүүлнэ. Уг тэмцээнд 2024 оны улсын аварга болсон жин тусын шилдгүүд оролцоно. Баг тамирчдыг  бөхийн сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх удирдан орох юм. Манай баг тамирчид урд хөршид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээндээ бэлтгэн хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй. 

Тэмцээнд өрсөлдөх баг тамирчдыг танилцуулж байна.

60кг: Цэвээнравдангийн  Балжинням

Харьяалал : Алдар спорт хороо 

2024оны  Бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын  улсын аварга  

Анхны багш: ОУХМ Н. Баярмагнай

67кг:  Намсрайн   Ганбаяр 

Харьяалал :”Цаст тайга” клуб  

Амжилт: 2024 оны  бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга, 

Анхны багш ОУХМ С.Мөнхсүх

77кг:   Энхтуяагийн  Тэмүүлэн

Харьяалал :“Хилчин” спорт хороо,  “Дархан Хасу фохоу MNU03” клуб

Амжилт: 2024оны Бөхийн Сонгомол барилдааны Монгол Улсын аварга 

Анхны багш: МУГД Ц.Баярсайхан

87кг:   Ганболдын  Төрболд

Харьяалал: “Хилчин” спорт хороо

Амжилт: 2024 оны бөхийн сонгомол  барилдааны Монгол Улсын аварга  

Анхны багш: ОУХМ С.Мөнхсүх

97кг:  Балтмөнхийн Бадамдорж

Харьяалал: “ Цаст тайга” клуб,  Хан-Уул дүүргийн ОБХ, Лхатоном ХХК 

Амжилт: 2024 оны Бөхийн  сонгомол барилдааны Монгол Улсын аварга 

Анхны багш: ОУХМ Т.Гансүх

130 кг Буянтогтохын Ганзолбоо 

Харьяалал : Алдар спорт хороо 

Амжилт 2024 оны бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга 

Анхны багш : Спортын мастер Г.Пүрэвбаатар