Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32 багийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарди спорт ордонд маргааш /2024.04.08/ эхэлнэ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Парис-2024 олимпын наадмын өмнө явагдаж байгаа төдийгүй олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох бүх тамирчид зодоглож байгаагаараа онцлогтой болно.  Орхон аймгийн Эрдэнэт хотод гурав дахь удаагаа явагдах энэхүү тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.